Индукцан плеткатай хүн аль мока пот хэрэглэх вэ?

Индукцан плеткатай бол ган суурьтай мока пот сонгох ёстой. Bialetti Induction загвар нь 2,4,6 бүх хэмжээ ажилладаг бол жирийн ган загвараас 4,6,10 аяганы хэмжээнүүдээс сонгох боломжтой. Жич: Энгийн ган загварын 2 аяганых индукц ажилладаггүй болно.

Мока пот хэмжээ ямар байдаг вэ?

Мока пот нь эспрессо кофе чанагч ба 1 аяга нь ойролцоогоор 45мл хэмжээтэй байдаг. Хөнгөн цагаан мока пот нь 1,2,3,4,6,9,12 аяганы гэсэн хэмжээтэй байдаг бол ган материалтай нь 1,2,4,6,10 аяганы гэсэн хэмжээтэй байдаг.

Мока пот гэж юу вэ? яаж хэрэглэх вэ?

Мока пот нь эспрессо өтгөн кофе чанагч юм. 3 хэсгээс бүрдэх ба доод хэсэгт усаа (valve аюулгүйн боолт хүртэл нь) хийгээд шүүрээ тавьж нунтаг кофегоо хийж дүүргээд таглаад плетка, газ, ил гал дээр тавьж буцалгана. Ус буцалж, дээшээ кофегоо нэрж гаргадаг. Энэхүү эспрессо кофе нь кофе шопийн мэргэжлийн машинтай төстэй эспрессо байх бөгөөд дээр нь буцалсан усыг тохиромжит (150-250мл) хэмжээгээр хийж американо буюу америк хар кофе, хөөсрүүлсэн сүү, сүү хийж латте (сүүтэй кофе), каппучино хийдэг.

1. Bialetti 100 жилийн түүхтэй Италийн алдарт Биалетти (Bialetti) брэндийн мока пот кофе чанагч , дагалдах хэрэгсэлийн хамт, 2. Lelit (Лэлит) Италийн алдарт Лэлит брэндийн кофе шоп, оффисс, гэрийн зориулалттай эспрессо кофе машин болон дагалдах хэрэгсэлийн хамт, 3. Lavazza Италийн алдарт Лавазза брэндийн нунтаг болон үрлэн кофе, 4. Il caffe Italiano Италийн алдарт Ил Кафе Италиано брэндийн Nespresso, Dolce Gusto капсултай кофенууд болон эспрессо, под кофены машины ПОД кофенууд, 5. Caffe Borbone. 2021оны шилдэг Итали кофе. Үрлэн, нунтаг, nespressocapsule, dolce gusto capsule, pod coffee, 6. Didiesse pod coffee machine 7. Sweet coffee Italia Италийн алдарт Свийт кофе Италиа брэндийн кофе хууралтын машин болон үрлэн кофены худалдааг Итали улсаас импортлон оруулж ирж албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.
Холбоо барих
Хаяг :
СБД, 1-р хороо, Төв номын сангийн урд Гурван гал худалдааны төвийн В1 давхарт
Утас :
80032255
И-мэйл хаяг :
igtcmongolia@gmail.com

2023 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл